Хатгал Тосгоны Нийтийн Цэвэрлэгээний Өдөрлөг

Хатгал Тосгоны Нийтийн Цэвэрлэгээний Өдөрлөг

2021 оны 4-р сарын 9-ний Баасан гарагт Хатгал тосгоны Засаг Даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээний өдөрлөг зохион байгуулсан бөгөөд айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрт хуваарилагдсан гудамж талбайг цэвэрлэж оролцлоо.

экоДэвшилт ТББ нь энэхүү арга хэмжээнд мөн оролцож Нефтийн агуулахаас Сэлэнгэ жуулчны бааз хүрэх зам дагуу эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэсэн.


Бид дараачийн “Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр”-өөр Харгана дахь хогийн цэг, Эгийн голын орчныг цэвэрлэхээр төлөвлөж байна.