“Mongolia Sunrise to Sunset” Ultra-Marathon

“Mонголын хоёр нарны хооронд” хандивын марафон

Монголын Хоёр Нарны Хооронд олон улсын холын зайн гүйлтийн марафоныг манай байгууллага 1999 оноос эхлэн Хөвсгөл нуурын баруун эрэг дээр Хөвсгөл Трэйвел Компанитай хамтран эко спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх мөн байгаль орчныг хамгаалах зорилгоор зохион байгуулж ирсэн.

Энэхүү хандивын марафоныг зохион байгуулж, цугларсан орлогоор Хөвсгөл нуурын баруун эргийн эзэнгүй хуурай хог хаягдлыг түүж цэвэрлэн, тээвэрлэх мөн Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолбор Газрын нэвтрэх цэгээр нэвтэрч буй жуулчдад байгальд ээлтэй био хогны уутыг үнэ төлбөргүй тарааж байгаль дэлхийгээ хог хаягдлаас ангид байлган хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулсаар 22 жил болж байна.

Бид 2020 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн ХБНГУ болон Дэлхийн Байгаль Орчны сантай хамтран Хөвсгөлийн Тусгай Хамгаалалттай Газрын хуурай хог хаягдлын менежментийг дэмжих, хог хаягдлын талаар мэдлэг, дадал олгох сургалт, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах ажлыг зохион байгуулахаар Хөвсгөлийн аялал жуулчлалын бааз, айл өрх, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийг хамруулан “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн тодорхой хэсгийг бүрдүүлэх Монголын Хоёр Нарны Хооронд (М2НХ) олон улсын хандивын марафон нь Ковид -19 цар тахлын улмаас 2020 онд зохион байгуулагдах боломжгүй байсан бөгөөд 2021 онд 8 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдах болсон тул Та бүгдийг өргөнөөр оролцон байгаль дэлхийгээ хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Та дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Монголын Хоёр Нарны Хооронд олон улсын холын зайн гүйлтийн марафоны бичлэг хүлээн авч үзнэ үү: