экоДэвшилт ТББ нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын онгон дагшин байгаль, нүүдэлчдийн өвөрмөц амьдралын хэв маягийг хамгаалах бүхий л үйл ажиллагааг хариуцаж, мөн  аялал жуулчлал, хог хаягдлын менежмент, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ногооны хүлэмж эрхлэх замаар нутгийн иргэдийн орологын эх үүсвэрийг дэмжих, иргэдийн оролцоонд тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.  Үргэлжлүүлэх

Бид VIRTUAL RUN ULAANBAATAR 2021-ийн анхны хандивын виртуал марафоныг 8-р сарын 13-нд амжилттай зохион байгуулж дууслаа. @Mongolia Sunrise to Sunset-ийн дэмжигчид болон оролцогчиддоо баярлалаа! Бид дараагийн марафоны талаар мэдээллийг цахим хуудсанд байршуулах тул Та манай цахим хуудсанд нэгдээрэй.
 

БИДНИЙ ТУХАЙ

Бид ашгийн бус, төрийн бус байгууллага бөгөөд Монгол орны үзэсгэлэнт онгон дагшин байгаль, соёлыг өвөрмөц өвийг хамгаалах, дэмжих, орон нутгийн малчин иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх  төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн зорилготой. 

Бидний эрхэм зорилго бол байгаль орчноо хамгаалж хог хаягдлын менежментийг тогтвортой, хүртээмжтэй хөгжүүлэхэд чиглэсэн боловсрол, мэдлэг олгох, инновацийн санаачлагыг санхүүжүүлэх, өвөрмөц нүүдэлчин амьдралын хэв маягийг сурталчлах юм.

Энэхүү зорилгын хүрээнд манай ТББ нь 1999 оноос хойш жил бүр Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт “Хоёр нарны хооронд” олон улсын хандивын марафон тэмцээн зохион байгуулсан. 2020 он хүртэл “Хоёр нарны хооронд” хандивын марафон нь дангаараа Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын хог хаягдлын менежментийг зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэр нь болж ирсэн.

Бидний ажил олон улсын донор байгууллагуудад танигдсаар Азийн Хөгжлийн Банкнаас бидний хичээл зүтгэлийг үнэлэн 2017-2019 онд 3 жилийн хугацаатай бидний ажлын загвараар Хөвсгөл нуурын эргийг бүхэлд нь хамрах төслийн санхүүжилтийг олгож, амжилттай хэрэгжүүлсэн билээ.

2020 оны 9 сард ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам болон Дэлхийн Байгаль Орчны Сангаас манай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулах, багасгах зорилгоор тодорхой хэмжээний санхүүжилтийг олгоод байна. Энэхүү төслийн хүрээнд олон нийтийн хэрэгслээр дамжуулан улс даяар, иргэдэд хог хаягдлын талаар 3 жилийн хугацаанд томоохон мэдлэг, мэдээлэл түгээх аяныг өрнүүлсэн. 
2024-2028 онуудад манай байгууллага дахин ХБНГУ-ын санхүүжилттэй “ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газар Хөвсгөл нуур – “Тогтвортой аялал жуулчлалаар нүүдэлчин малчин иргэдийн орлогын эх үүсвэр бий болгох” төслийг  хэрэгжүүлэхээр зорьж байна. 

БИДНИЙ ТӨСӨЛ

Дахин боловсруулах аргаар байгаль орчноо хамгаалан дэмжье!

Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, тогтвортой аялал жуулчлал, хог хаягдлын менежмент хэрэгжүүлэх, оролцоонд суурилсан малчин иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлье!

ХАМТЫН АЖИЛЛАГАА