Хамтын Ажиллагаа​

САЙН ДУРЫН АЖИЛТАН

Өөрийн цаг, зав, ур чадвараа БИДНИЙ ЗОРИЛГО-д зориулах нь байгалиа хамгаалах гайхалтай арга болно.

Бид Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт “Хоёр нарны хооронд“ хандивын марафон, хог хаягдлын менежментийн төслөө хэрэгжүүлэхэд гар бие оролцох сайн дурын ажилтнуудыг хайж байна.

Сайн дурын ажилтнууд олон байх тусам бид Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрыг хамгаалах зорилгодоо үр дүнтэй хүрч чадна.

Хэрэв та сайн дурын ажилтнаар бидэнтэй нэгдэхийг хүсвэл доорх цахим хаяг болон утсаар холбоо барина уу:

info@ecodevshilt.org эсвэл 976-8888-0347

ДАДЛАГАЖИГЧ

Манай экоДэвшилт ТББ-ын зорилго бол залуу үеийг өөрсдийн ажилд татан оролцуулах, онгон дагшин байгалийг хамгаалахад хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэлийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулах, байгаль орчны чиглэлээр ажлын гараагаа эхлүүлж, ирээдүйд үргэлжлүүлэн хөгжихөд оршино.

Дадлага хийх нь хувь хүмүүст энэ салбарт төрөл бүрийн боломжийг нээн туршлага олж авахад тустай билээ.

Хэрэв та дадлага хийхийг хүсвэл бидэнтэй доорх цахим хаяг болон утсаар холбоо барина уу: info@ecodevshilt.org эсвэл 976-8888-0347

ТҮНШ/ИВЭЭН ТЭТГЭГЧИД

Манай төслийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгож, нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол орны үзэсгэлэнт байгалийг хамгаалах үйлсэд Та өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт бид итгэлтэй байна. Ингэснээр та, бид, бидний хүүхдүүд ирээдүйд эрүүл, үзэсгэлэнтэй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Хэрэв та Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын байгалийг хамгаалах эрхэм зорилгыг хэрэгжүүлэх ажилд оролцохыг хүсвэл бид маш их талархалтайгаар хүлээн авч хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл доорх цахим хаяг болон утсаар холбоо барина уу:

info@ecodevshilt.org эсвэл 976-88880347

ТҮНШ/ИВЭЭН ТЭТГЭГЧИД

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)

Дэлхийн Байгаль Орчны Сан

Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба

Оргил Медиа ХХК

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар

Хоггүй Монгол ТББ

Хөвсгөл Трэйвэл ХХК