ЭКО зэрэглэл олгох НОГООН ОД хөтөлбөр

ЭКО зэрэглэл олгох НОГООН ОД хөтөлбөр

Хөвсгөл нуурыг хог хаягдлын менежментээр дамжуулах хамгаалах төслийн маань гол оролцогч талуудын нэг нь нуурын баруун эрэгт үйл ажиллагаа эрхэлж буй жуулчны баазууд юм. Бид нийт 50 жуулчны баазад хог хаягдлын менежментийг амжилттай нутагшуулахаар ажиллаж буй. Үүний хүрээнд бид Ногоон Од хөтөлбөрийг санаачлан эхний ээлжид 11 жуулчны баазыг хамруулаад байна. Тус хөтөлбөр нь баазуудын эко үйл ажиллагаанд зэрэглэл тогтоож нэг, хоёр, гурван одоор батламжлах юм.

Ерөнхий шаардлага



а. Хөвсгөлийн Аялал жуулчлалын Холбооны гишvvн байгууллага байх, нэг ногоон одны зэрэглэлийн нэг жилийн хураамж төлсөн байх.
b. Эзэмшлийн талбай дээрээ vvсгэж буй хуурай хог хаягдлаа 7 төрлөөр ангилах тэмдэг тэмдэглэгээ, өнгөөр ялгаруулан тодруулсан хогийн сав, байгууламжтай болсон байх.
с. Эко ариун цэврийн байгууламжтай байх.
d. Хог хаягдал болон байгаль орчин хамгаалах сургалтад бvх ажилчдыг бvрэн ирцээр хамруулсан байх.
е. Сургалтын дагуу хог хаягдлыг ангилан ялгаж, ачуулж, төслийн хог хаягдал зохицуулах төвд буулгадаг байх.
f. Төсөл болон холбооны vйл ажиллагааг сурталчилсан мэдээллийн самбар, хэвлэмэл материалыг баазын мэдээллийн цэг болон цахин мэдээллийн хэрэгсэлдээ байрлуулсан байх.

Дэмжлэгийн нөхцөл


I. Эко байгууламж
I.I Төслөөс хогийн сав болон байгууламжийн жишиг загвар санал болгож
байгууламжийн 50%-г төслөөс санхvvжүүлэх.
I.II Ангилсан хогийг ачуулж тээвэрлvvлэх шуурхай vйлчилгээг хөнгөлөлтэй тарифаар санал болгох.
II. Контент маркетинг
Мэргэжлийн фото зураг
Сошиал медиад зориулсан богино видео контент
III. Сургалт ХӨГЖИЛ
Аялал жуулчлалын салбарын ажилтнуудын мэргэжлийн болон хувь хvний ур чадварын хөгжүүлэх, үйлчилгээний соёлын сургалт, практик дадлага бvхий 4 цагийн сургалт.
IV. ХVНИЙ НӨӨЦ
Зуны улиралд жуулчны баазуудад ажиллах эерэг хандлага, идэвх санаачлагатай орон нутгийн оюутнуудыг 14 хонгийн эрчимжvvлсэн сургалтад хамруулан жуулчны баазуудад ажиллуулах.
V. Медиа
Аялал жуулчлал vйлчилгээний нэгдсэн платформуудад эко аялал жуулчлал өнцгөөр байршуулах, сурталчлах.

Баазууд үйл ажиллагаагаа ЭКО болгох зохион байгуулснаар эргээд тэдэнд ЭкоДэвшилт ТББ болон Хөвсгөл аймгийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбооноос тогтмол мэргэжлийн сургалт үйлчилгээ үзүүлэх, ажиллах боловсон хүчний нөөцийг нь нэмэгдүүлэх, олон нийтийн медиа, портал сувгаар дамжуулан үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах хэлбэрээр дэмжих юм.

    Дараах ерөнхий шаардлагыг хангаснаар Ногоон од хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэх бөгөөд баазууд цаашид өөрсдийн эко үйл ажиллагаагаа илүү сайжруулснаар одны зэрэглэл нэмэгдэж түүнийгээ даган төслөөс хүртэх дэмжлэгийн цар хүрээ нэмэгдэх юм.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ЖУУЛЧНЫ БААЗУУД