Бидний Зорилго​

БИД ХИЙЖ БАЙГАА ЗҮЙЛДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ
ХАНДДАГ АШГИЙН ТӨЛӨӨ БУС ТББ

экоДэвшилт ТББ нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын онгон дагшин байгаль, нүүдэлчдийн өвөрмөц амьдралын хэв маягийг хамгаалах бүхий л үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байгууллага юм.

Манай байгууллагын эрхэм зорилго бол хогны менежменттэй холбоотой боловсрол, мэдлэг олгох хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт хог хаягдлын тогтвортой, хүртээмжтэй менежментийн системийг боловсруулж, Монгол орон даяар “Загвар систем” болгон хэрэгжүүлэхэд оршино.

экоДэвшилт ТББ нь байгалийн унаган тогтоцыг хадгалахад хог хаягдлын менежмент шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэдгийг харуулах зорилгоор “Хоёр нарны хооронд” олон улсын хандивын гүйлтийн марафон зохион байгуулж, бусад байгууллага, хувь хүмүүс, ТББ-тай хамтран ажилладаг.
Бид ажил бүрээ мэдлэг, шинэ шийдэл, дэвшилд тулгуурлаж хийхийг эрмэлздэг.

БИДНИЙ ЗОРИЛГО

Хог хаягдлын менежментээр дамжуулан хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгын хүрээнд экоДэвшилт ТББ нь дараах төслүүдийг хэрэгжүүлж байна:

  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйл ажиллагааны менежмент
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар, Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэд, төрийн болон бизнесийн байгууллага, цэцэрлэг, сургууль, жуулчны баазуудад хогны менежментийн талаар мэргэжлийн сургалт зохион байгуулах
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын хог хаягдлын менежмент, дахин боловсруулах системийг Монгол орон даяар загвар-систем болгон боловсруулж хэрэгжүүлэх
 
 

“MОНГОЛЫН ХОЁР НАРНЫ ХООРОНД” ХАНДИВЫН МАРАФОН

“Хоёр нарны хооронд” олон улсын хандивын марафоныг Швейцар улсын Женев хотод бүртгэлтэй олон улсын “экоЛип Сан” ТББ 1999 оноос жил бүр зохион байгуулж, сурталчилж ирсэн.

Энэхүү марафоны гол зорилго нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын онгон дагшин байгалийг хадгалан хамгаалах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд оршино.

экоДэвшилт ТББ нь “экоЛип Сан” ТББ-ын Монгол дахь үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлдэг юм.

“Хоёр нарны хооронд” олон улсын хандивын марафоны тухай илүү дэлгэрэнгүй унших бол энд дарж орно уу.

 

ХБНГУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ЯАМ
ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САН

ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам, Дэлхийн Байгаль Орчны Сангаас экоДэвшилт ТББ-д хог хаягдлын менежментийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэсэгчлэн санхүүжилт олгоод байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын иргэдэд хог хаягдал бууруулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах талаар мэдлэг олгох үндэсний хэмжээний томоохон сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

Дэлхийн Байгаль Орчны Сан нь байгаль орчин, амьтан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 1998 оны хавар Берлинд байгуулагдсан ашгийн бус, хувийн, бие даасан олон улсын сан юм.

ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам (BMZ) болон Монгол Улсын Засгийн Газрын хооронд улс төр, эдийн засгийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор 1991/1992 оноос эхлэн хөгжлийн хамтын ажиллагаа эхэлсэн.

Герман улс нь одоогоор Япон, БНСУ-ын дараа орох гурав дахь том хандивлагч бөгөөд Монгол улсын хувьд хамгийн чухал Европын түнш орон юм.

Герман улс одоогоор Монгол улсын төв, хойд, зүүн зүгт арван нэгэн байгалийн нөөц газрыг хамгаалах төслийг дэмжиж ажиллаж байна. Хамтын ажиллагааны гол чиглэл нь (i) тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, (ii) менежментийн болон бизнес төлөвлөгөө боловсруулах, (iii) дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зэрэг юм. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн ойролцоо амьдардаг хүмүүсийн орлогын эх үүсвэрийг бий болгох, ядуурлыг бууруулах тал дээр тухайн орон нутагт аялал жуулчлалыг дэмжиж ажилладаг болно.

экоДЭВШИЛТ ТББ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Мюси Николас Жейн Мэри

УЗ-ийн дарга

Швейцарийн физикийн инженер бөгөөд 1990-ээд оноос хойш Хятадад
ажиллаж, үйлдвэрлэлийн төслийн менежментийн компани, нарийн механик
үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Николас нь Шанхай хотод амьдрахдаа
байгальд дуртай болж, явган аялал хийх, гүйлт дуртай болсон. Тэрээр Балбад
Эверестийн марафон болон Хонг Конгийн гүйлтийн тэмцээнд оролцож, Монголын
анхны хоёр нарны хооронд марафоны 100 км замыг туулсан. Түүнээс хойш Монголын
хоёр нарны хооронд марафонд жил бүр оролцдог. Николас анх 1996 онд Хөвсгөлд
зочилж байсан бөгөөд 1997 оноос хойш жил бүр ажил хэрэг, морин аялал, явган
аялалаар хийхээр ирдэг.

Холск Стийн Нордби

УЗ-ийн гишүүн

Данийн гаралтай олон улсын нүүдэлчин юм. Түүний эцэг эх Нэгдсэн Үндэсний
байгууллагад ажиллаж бага наснаас эхлэн олон улсаар аялаж амьдарч эхэлсэн.
Тэрээр Австралаас Замбиа хүртэл ажиллаж амьдарсан. Стин одоо зочид буудлын
бизнес эрхэлдэг бөгөөд одоогоор Швейцарийн Цюрих хотод амьдардаг. Стин 2001 онд
Хөвсгөлд ирж MS2S-ийн зохион байгуулалтын багт оржээ. Анх MS2S-ийн байгаль
орчин, соёлын үйл ажиллагаанд зориулж хөрөнгө босгоход тусалдаг байсан бол 2009
онд Швейцарийн Женев хотод бүртгэлтэй ecoLeap санг байгуулахад тусалцсан бөгөөд
энэ нь одоо MS2S-ийн үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагааны шүхэр болж байна.
Хүүхэд байхдаа Монгол улс руу очихыг мөрөөддөг байсан Facebook дээр MS2S ийн
сурталчилгаа гарч ирэхэд Монгол руу аялах, гүйх дохио гэж бодсон.

Пайк, Тайлер Кристофер

УЗ-ийн гишүүн

Хятадын хот/үйлдвэрлэлийн хотуудад 7 жил амьдрахдаа хэт холын гүйлтийн
спортоор хичээллэж эхэлсэн. Түүний найз Николас болон бусад адил сонирхолтой
хүмүүс нийлж Монголын хоёр нарын хооронд марафон гүйлтийг зохион байгуулж
эхэлсэн. Түүнээс хойш Тайлер уг арга хэмжээнд тогтмол оролцдог болсон бөгөөд
уралдааныг зохион байгуулагчдын нэг болжээ. Тэрээр одоо Австралийн Сидней хотод
амьдарч тэнд триатлоны тэмцээнд оролцож йогоор хичээллэх хүсэл эрмэлзэлтэй болж,
арав гаруй жил иогийн хичээл зааж байна. Тайлер нь синологич мэргэжилтэй, Сиднейн
их сургуульд хятад хэл, уран зохиолын хичээл заадаг.

Хаген Бернхард

УЗ-ийн гишүүн

Шанхай болон Австри хотод амьдардаг Aвстри хүн. Бернхард нь Инсбрук,
Нью Орлеанс хотод суралцаж, PR фирмүүдэд хэдэн жил ажилласны дараа олон улсын
B2B хэвлэлийн мэдээгээр мэргэшсэн PR компанийг байгуулжээ. 2011 онд тэрээр
Монголын хоёр нарны хооронд марафоны хэвлэл мэдээлэлийн ажлыг дэмжиж эхэлсэн
бөгөөд олон улсын гүйлтийн болон гадаад сэтгүүлд олон нийтлэл бичсэн. Бернхардын
хувьд 2013 онд анх Хөвсгөл рүү аялаж энэ нь түүний амьдралыг нилээдгүй өөрчилсөн.
Тэрээр 2013 оноос хойш MS2S марафон болон холбогдолтой байгаль орчны төслүүдийг
сурталчлахад туслахаар багт нэгдсэн.

С. Шүрэнгэрэл

УЗ-ийн гишүүн

ЭкоДэвшилт ТББ нь 22 жилийн турш байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж, Хөвсгөл нуурын баруун эрэгт хаягдсан хог хаягдлыг сайн дурын үндсэн дээр цуглуулж, тээвэрлэж, устгаж байна. 2020 оноос эхлэн ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Дэлхийн байгалийн сантай хамтран “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын экосистемийг хог хаягдлын менежментээр хамгаалах нь” төслийг орон нутгийн айл өрх, байгууллагуудыг хамарсан хог хаягдал, хог хаягдлын менежментийн чиглэлээр хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилах.

Ш. Пүрэвдорж

УЗ-ийн гишүүн

1984 – 1986 Хөвсгөл аймгийн захиргааны хөдөлмөр нийгмийн хамгааллын
хэлтэст байцаагч
 1986 – 1990 Хөвсгөл аймгийн захиргааны зохион зааварлах хэлтэст
зохион байгуулагч
 1990 – 1991 Хөвсгөл аймгийн захиргааны төрийн байгуулалтын хэлтсийн
дарга
 1991 оноос одоог хүртэл Хөвсгөл Трейвэл ХХК ын захирлаар ажиллаж
байна.

Б. Ууганхүү

УЗ-ийн гишүүн

Компанийн засаглалаас явуулсан сургалтын гэрчилгээ
“ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга”-д зориулсан Монгол Улсын хөгжлийн төв.

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон хөрөнгө оруулалтын салбарт ажиллах зөвшөөрөл.

“АХБ-наас зохион байгуулсан төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны семинар: Төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор төрийн худалдан авах ажиллагааг бэхжүүлэх нь” гэрчилгээ “Үр дүнд төвлөрсөн төсөл боловсруулах үндэс,
Хяналт шинжилгээ”.

Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн А3 гэрчилгээ.