Өсвөр үеийн сурагчдад байгаль орчны мэдлэг, боловсрол олгох, ингэхдээ тэдний өөрсдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хэлбэрээр зохион байгуулагдах Өсвөрийн ногоон боловсрол хөтөлбөр эхэллээ. Хөтөлбөрт Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид оролцохоор болоод байна.

Хатгал тосгоны сурагчдад байгаль орчны мэдлэг олгох замаар тэдний хувь хүний хөгжлийг дэмжих  “Өсвөрийн Ногоон Боловсрол хөтөлбөр” эхэллээ.

Оролцогчид:

Б.Санжаадамба

6-р анги, Хатгал ЕБС

Б.Батням

8-р анги, Хатгал ЕБС

Б.Анар

8-р анги, Хатгал ЕБС

Б.Энхзул

10-р анги, Хатгал ЕБС

Н. Мичидмаа

7-р анги, Хатгал ЕБС

Г. Хүслэн

10-р анги, Хатгал ЕБС

ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны яам, Дэлхийн байгаль орчны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөвсгөл Нуурын Байгалийн Цогцолборт Газрын Экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах төслийн нэгэн чухал чиглэл нь орон нутгийн иргэдэд энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл олгох замаар тэднийг оролцоог нэмэгдүүлэх явдал юм.

   “Өсвөрийн ногоон боловсрол” хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид нь сар бүр дараах гурван сэдвийн хүрээнд доорх контентыг бэлтгэн төслийн багт илгээх юм.

I:  ХҮН

II:  БАЙГАЛЬ

III:  АМЬТАН

  • Ажиглалт, судалгааны тэмдэглэл
  • Фото зураг
  • Гар зураг
  • Видео
  • Гар урлал

    Сурагчид хүрээлэн буй орчноо өөрсдөө танин мэдэж түүнийгээ контент болгон хөгжүүлж дотоод гадаадын иргэд, олон нийтэд түгээх боломжтой.

     Энэ чиглэлд төслийн баг гадаадын хандивлагч иргэдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Аливаа хандивлагч иргэн төсөлд хамрагдаж буй сурагчдаас нэг хүүхдийг хариуцах бөгөөд сурагчид өөрсдийн бэлдсэн контентоо сар тутам төслийн багаар дамжуулан хандивлагчид илгээх юм. Хандивлагч иргэний мөнгөн дэмжлэг нь нүүдэлчин ахуй соёлд өсөн,суралцаж буй сурагчдын ирээдүйн хөгжлийг дэмжих, цаашлаад Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгалийг хамгаалах үйлсэд зарцуулагдах юм.

Төслийн багаас эргээд сурагчдыг дараах хэлбэрээр сар тутам урамшуулна.

  • Ухаалаг гар утас,
  • Дата сим ( сар бүр 2GB)
  • Жилийн эцэст ( Dec.2023) 500$ шагналын сантай уралдааныг сурагчдын дунд зохион байгуулна.  

Хэрэв та бүхэн Өсвөрийн ногоон боловсрол хөтөлбөртэй хамтран ажиллахыг хүсвэл дараах хаягаар холбогдоорой.

Утас:  99552947, 88880347

Email:    info@ecodevshilt.org