Мандухай Чулуунбаатар

Эко-Дэвшилт ТББ Хатгал дахь нэгжийн менежер, сургагч багш

Хаяг: Хөшөөт 1906, Хатгал тосгон, Алаг Эрдэнэ сум, Хөвсгөл аймаг

Phone: 976-99552947

Имейл хаяг: mandukhai@ecodevshilt.org

Байгаль орчин хуурай хог хаягдал иргэний нийгмийн байгууллагын чадавхижуулах чиглэлээр сургалт хөтөлбөрт хамрагдан мэргэшсэн байдал:

  • Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент багц цагийн мэргэшүүлэх сургалт-2022 он
  • Европын Холбооны SWITCH-ASIA-2 хөтөлбөр,Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тготвортой байдлыг хангах төсөлийн хүрээнд зохион байгуулагдсан Хог хаягдлын менежментийн чиглэлээр ажиллах иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах сургалт-2022 он
  • Солонгос Инчон хот НҮБ-ын Гамшигийн эрсдэлийг бууруулах газраас зохион байгуулсан Монгол сургагч багш бэлдэх хөтөлбөрийн Гамшигийн эрсдэлийг бууруулах , уур амьсгалийн өөрчлөлтөнд дасан зохицох үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, хэрэгжилт, Эрсдэлийн удирдлагын цогц арга барил сургалт-2023 он
  • Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймаг БОАЖГ, Азийн хөгжлийн банк, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулсан Аялал жуулчлалын тогтвортой байдал зочлох үйлчилгээ, чанар хүртээмж, ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах сургалт-2023 он
  • Олон улсын хатуу хог хаягдлын холбоо ISWA үндэсний гишүүн МХХДБҮХ-ноос зохион байгуулсан Энгийн болон Аюултай хог хаягдлын нэгдсэн сургалт- 2021 он

Хөвсгөл нуурын цогцолбор газрын хог хаягдлын менежмент

экоДэвшилт ТББ нь 2020 оны 9-р сараас эхлэн хог хаягдлын менежменттэй холбоотой үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Дэлхийн Байгаль Орчны Сан-аас хэсэгчлэн санхүүжилт аваад байна. Энэхүү төслийн хүрээнд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан улс даяар, иргэдэд хог хаягдлын талаар 3 жилийн хугацаанд мэдлэг, мэдээлэл түгээх сурталчилгааны ажлууд багтсан болно. 

Мөн энэхүү төслийн хүрээнд бид доорх ажлуудыг гүйцэтгэнэ:

  • Хатгал тосгоны иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, гэр кэмп, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн хог хаягдлыг багасгах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах, байгаль орчноо хамгаалах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, телевиз, радио, вэб хуудсаар сурталчлах
  • Аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон олон улсын байгууллага, ТББ-дыг оролцуулан дугуй ширээний уулзалт, үндэсний чуулган зохион байгуулах
  • Байгальд задардаг био уутыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт ирж буй жуулчдад тарааж өөрсдийн болон эзэнгүй хуурай хог хаягдлыг түүж, хогны цэг дээр бөөгнүүлж тавихыг уриалах
  • Хог хаягдлын талаар сурталчилгааны хуудас, хэвлэмэл материал тараах
  • Жуулчны баазуудад зориулалтын хог хаягдал ангилан ялгах хогийн сав, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах
  • Хог хаягдлын менежментийн системийг улсын хэмжээнд “загвар систем” болгон хөгжүүлэх