БНСУ-ын хог хаягдлын менежментийн туршлагаас суралцлаа.

БНСУ-ын хог хаягдлын менежментийн туршлагаас суралцлаа.

ЭкоДэвшилт ТББ нь 2026 оны 10 дугаар сарын 28–29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдсан хоёр өдрийн туршлага судлах сургалтанд хамрагдаж, хуванцар хог хаягдлын менежмент, дахин боловсруулах болон дахин ашиглах чиглэлээр хэрэгжүүлж буй бодит туршлагуудтай танилцлаа.

Eco&Partners байгууллагын зохион байгуулсан хөтөлбөрийн хүрээнд Seoul Upcycling Plaza, Plalab, Almang Market болон Plastic Mill гэсэн дөрвөн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан.

Seoul Upcycling Plaza-д хаягдал материалыг хэрхэн шинэ бүтээгдэхүүн болгон хувиргаж буйг харуулсан үзэсгэлэн, сургалт, бүтээлч үйл ажиллагаатай танилцлаа. Харин Plalab-д цуглуулсан хуванцрыг ангилах, жижиглэх, хэвэнд цутгах зэрэг үе шаттайгаар өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болгон хувиргах үйл явцыг судлав.

Almang Market-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр сав баглаа боодлын хаягдлыг бууруулах зорилгоор дахин хэрэглэх үйлчилгээ болон хэрэглэсэн эд зүйлсийг хүлээн авах тогтолцоог хэрхэн хэрэгжүүлдэг. Тус туршлагаас өдөр тутмын худалдан авалтын хэвшилд хог хаягдлыг бууруулах дадлыг хэрхэн нэвтрүүлж болох энгийн дадлыг иргэдийн оролцоотой хэрэгжүүлж буй нь анхаарал татахуйц байсан. Тухайлбал, нэг удаагийн сав баглаа боодол, ахуйн бүтээгдэхүүний хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах боломжгүй хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга замуудыг танилцууллаа.

Мөн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын хог хаягдлын менежментийн мэргэжилтэн доктор Хон Сү Ёль (Dr. Hong Su-yeol)-тай уулзаж, хог хаягдлын менежментийн үйл явц болон иргэдийн оролцоонд тулгуурласан урт хугацааны нөлөөллийн ажил, олон нийтийн оролцооны ач холбогдлын талаар санал солилцлоо. Мөн хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын хог хаягдлын менежментийн мэргэжилтэн доктор Хон Сү Ёль (Dr. Hong Su-yeol)-тай уулзаж, хог хаягдлын менежментийн тогтолцоо, иргэдийн оролцоонд тулгуурласан урт хугацааны нөлөөллийн ажил болон олон нийтийн оролцооны ач холбогдлын талаар санал солилцлоо.

Цуглуулсан материалыг дахин ашиглах, боловсруулахын өмнө зөв ангилах, хадгалах тогтолцоо бүрдүүлэх нь чухал. Түүнчлэн хог хаягдлын менежментийн төвүүдийг зөвхөн хог цуглуулах, ангилах цэг бус, байгаль орчны боловсрол олгох, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, бага оврын дахин боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой орон зай болгон ашиглаж болохыг эдгээр туршлага харууллаа.

Цаашид эдгээр санааг орон нутгийн хэрэгцээ, боломжит нөөц, техникийн шаардлагад үндэслэн үнэлж, Хөвсгөл нуур орчмын нөхцөлд хэрэгжүүлэх боломжийг судлах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *