ЭкоДэвшилт ТББ нь ЮНЕСКО-гийн Шим мандалын Нөөц Газар Хөвсгөл нуур – “Тогтвортой аялал жуулчлалаар нүүдэлчин малчин иргэдийн орлогын эх үүсвэр бий болгох” төслийн хүрээнд байгаль хамгаалах, хог хаягдлын менежментийг хэрэгжүүлждэг.
Тус үйл ажиллагааны хүрээнд Ashihai Travel LLC жуулчны баазын бүх ажилчдыг хамруулсан “ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ,БАЙГАЛЬ ОРЧИН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын агуулгад дараах сэдвүүд багтсан болно:
Хог хаягдлын ангилал, ойлголт
Холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт
Хог хаягдлаас үүсэх хүрээлэн буй орчны бохирдол
Хог хаягдлыг ангилан ялгах, бууруулах арга зам
Дахивар нөөцийн дахин боловсруулалт
Уур амьсгалын өөрчлөлт ба түүний байгальд үзүүлэх нөлөө
ЮНЕСКО-гийн Шим Мандалын нөөц газар Хөвсгөл нуур
Тогтвортой хөгжлийн зорилт
Ashihai Travel LLC жуулчны бааз нь байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, хог хаягдлын менежментийн чиглэлээр бодит алхмуудыг хэрэгжүүлж байна. Байгаль хамгаалах, хог хаягдлыг зөв менежментийг хэрэгжүүлэх хүчин чармайлт нь Хөвсгөлийн тогтвортой аялал жуулчлалын хөгжилд томоохон эерэг нөлөө үзүүлнэ.




