Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц зочилж 2020 -2024 онуудад хэрэгжсэн “ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТЭЭР ДАМЖУУЛАН ХАМГААЛАХ” төслийн үр дүн, тайлантай танилцлаа.
Мөн 2024-2028 онуудад хэрэгжүүлэх “ЮНЕСКО-ГИЙН ШИМ МАНДАЛЫН НӨӨЦ ГАЗАР ХӨВСГӨЛ НУУР – ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР НҮҮДЭЛЧИН МАЛЧИН ИРГЭДИЙН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР БИЙ БОЛГОХ “төсөлтэй танилцан төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

