Европын Холбоо болон Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төсөл”-н хүрээнд Хог хаягдлын менежментийн салбарын иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах зорилго бүхий “Өөрчлөлтийн төлөөх ИНБ-ууд” цогц сургалтын хөтөлбөр Булган аймагт зохион байгуулагдаж өндөрлөө.
Уг сургалтад ЭкоДэвшилт ТББ-н хамт олон оролцож Хог Хаягдлын менежментийг хэрэгжүүлэх, нутагшуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэх сайн туршлагыг солилцлоо. Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг хог хаягдалгүй эко сум болгохоор төлөвлөн ажиллаж, өрх бүрт хог хаягдал ангилан хаях хогийг савийг хийж өгсөн бөгөөд хог ангилан ялгах төв дээрээ эцсийн ангилалтыг хийж байгаа нь иргэд, олон нийт бөгөөд болон удирдлагуудын хамтын ажиллагаа сайн байгааг харуулж байлаа.
Хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хогийн менежментийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх тал дээр үлгэр жишээ болон ажиллаж байгаа Экосум ТББ болон уг сургалтыг зохион байгуулсан Каритас Чех ТББ-н хамт олонд талархал илэрхийлье.