ЭкоДэвшилт ТББ ба Тогтвортой Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх төслийн багийнхан уулзлаа

ЭкоДэвшилт ТББ ба Тогтвортой Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх төслийн багийнхан уулзлаа

ЭкоДэвшилт ТББ нь Хөвсгөл Нуурын Байгалын Цогцолборт Газрын Экосистемийг Хог Хаягдлын Менежментээр Дамжуулан Хамгаалах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Бид төслөө Хатгал тосгон дахь өөрсдийн Сургалт, Мэдээллийн төвдөө танилцууллаа.

Мөн бид Тогтвортой Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх төслийн хамт олонтой уулзаж төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцсан юм. Тогтвортой Аялал Жуулчлалын Хөгжүүлэх Төсөл нь Хөвсгөл Аймгийн Хатгал, Ханх сумууд болон Хэнтий Аймгийн Онон-Балжын БЦГ-т хог хаягдлыг булах ландфиллийн бүтээн байгуулалтыг хийх бөгөөд Хөвсгөл нуурын баруун эргийн 37.5км шороон замыг хатуу хучилттай зам болгохоор ажиллаж байгаа. Хөвсгөл нуурын эргээр үргэлжилсэн шороон зам нь тоосжилт ихээр үүсгэдэг бөгөөд энэ нь Хөвсгөл нуурын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлдэг тул уг төсөл хэрэгжсэнээр тоосжилт буурч, бохирдол багасах юм.

Хөвсгөл аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа төсөл хэрэгжүүлэгч, дэмжигч, зөвлөгч нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.