Дугуй ширээний уулзалт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгууллаа.

Дугуй ширээний уулзалт Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгууллаа.

Бид төслийн ажлын хүрээнд дугуй ширээний уулзалтыг 2021 оны 10 сарын 14-ний өдөр Хатгал тосгонд амжилттай зохион байгууллаа. Төслийн танилцуулга, хамтын ажиллагаа, Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар болон орон нутагт хогны менежменттэй холбоотой тулгамдаж буй асуудал, түүний шийдэл, асуулт хариулт зэрэг нээлттэй уулзалтад орон нутгийн иргэд, Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаа, Хатгалын Захирагчийн Ажлын Алба, Хатгал “Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги”, Хатгал Тосгоны Цагдаагийн Хэсэг-ийн экологийн асуудал хариуцсан байцаагч, Ерөнхий боловсролын сургууль, Хатгал Эмэгтэйчүүдийн Зөвлөл, Уран Дөш Цэцэрлэг Хатгал, Цаг Уур Хатгал, Sarlagiin Saikhan Khishig Cooperative, Misheel Camp Khuvsgul Lake, Zero Waste Khatgal 2030, зэрэг ААН байгууллага, хувийн болон төрийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.