Манай байгууллагын “Хөвсгөл нуурын газрын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах” 2020-2024 онуудад төслийн хүрээнд хогийн цэгт төвлөрөх хог хаягдлыг бууруулах зорилгоор “Хүнсний Хог Хаягдлаар Компост Бордоо хийх” туршилтыг эхлүүлж амжилттай хэрэгжүүлсэн.
2023 болон 2024 онуудад Hovsgol Travel Toilogt Camp
Нийт 2075 тонн хоолны хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин боловсруулан компост бордоо хийсэн.
Ингэснээр хүнсний хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт (ландфилл) хүргэж устгахын оронд байгальд өгөөжтэй, эргэлтэд оруулж хог хаягдлаас үүсэх хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэр оруулсан.
Түүнчлэн хүнсний хог хаягдлаар бордоо хийх нь:
Хөрсний үржил шимийг нэмэгдүүлнэ.
Хөрсний бүтэц сайжирч, ус хадгалах чадвар нэмэгдэнэ
Хог хаягдлыг бууруулна
Химийн бордооны хэрэглээг багасгана
Нийгмийн болон эдийн засгийн үр ашигтай
Уур амьсгалын өөрчлөлтөнд эерэгээр нөлөөлөх зэрэг маш олон талын ач холбогдолтой.






