Үндэсний Анхдугаар Хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Үндэсний Анхдугаар Хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

ЭкоДэвшилт ТББ-н хамт олон санаачлан “Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Хог Хаягдлын Менежментийн Өнөөгийн Байдал” сэдэвт Үндэсний Анхдугаар Хэлэлцүүлгийг 2022 оны 4-р сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт маань Хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд болон Тусгай хамгаалалттай газрууд болон Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч жуулчны баазуудын төлөөлөл оролцлоо.

ХБНГУ-н Элчин Сайдын яам, Хустайн Байгалийн Цогцолборт газар, Говь Гурван Сайхан байгалийн цогцолборт газар, Экосум ТББ, Мөрөн хотын ахуйн хог хаягдлын төсөл, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл илтгэлээ танилцуулсан юм. Хэлэлцүүлгээр Тусгай Хамгаалалттай газар нутгийн хог хаягдлын өнөөгийн байдал, түүнийг шийдвэрлэх арга зам, сайн туршлага болон цаашид хэрхэн нэгдэн нийлж, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. 

ЭкоДэвшилт ТББ нь энэхүү хэлэлцүүлгийн үеэр гарсан саналууд, хийж гүйцэтгэх ажлуудыг нэгтгэн боловсруулж улмаар өөрсдийн ажилдаа тусган ажиллах юм. Мөн бид хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг хэлэлцүүлэгт оролцогчид болон хамтран ажилладаг байгууллагууддаа хүргүүлэн Хоггүй Монголын төлөө, Хоггүй Тусгай Хамгаалалттай Газруудыг бий болгохыг төлөө ажиллана.