Хөвсгөл нуур орчмын жуулчны баазуудад байгаль хамгаалал, хог хаягдлын менежментийн сургалт зохион байгуулав.

Хөвсгөл нуур орчмын жуулчны баазуудад байгаль хамгаалал, хог хаягдлын менежментийн сургалт зохион байгуулав.

Манай ТББ-ын хэрэгжүүлж буй “ЮНЕСКО-гийн Шим Мандлын нөөц газар Хөвсгөл нуур – Тогтвортой аялал жуулчлалаар нүүдэлчин малчдын орлогын эх үүсвэр бий болгох” төслийн хүрээнд орон нутгийн хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор сургалт зохион байгуулагдлаа. “Байгаль хамгаалал, экологи, хог хаягдлын тухай” мэдлэг олгох сургалтад Хөвсгөл нуурын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл Эко Тур”, “Хөвсгөл Сант Ресорт”, “Леона Ресорт”, “Хөвсгөл Далай” гэсэн дөрвөн жуулчны баазуудын ажилчид хамрагдав.

Сургалтын хүрээнд хог хаягдлын менежментийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч, байгаль экологид ээлтэй, зохистой үйл ажиллагаа явуулах арга замуудыг танилцуулсан.