2023 онд зохион байгуулсан ажлууд

2023 онд зохион байгуулсан ажлууд

2023 онд хийгдсэн ажлаас

Хөвсгөл нуурын Байгалийн Цогцолборт Газрын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах төслийн үндсэн чиглэл болох нуурын баруун эргийн жуулчны баазуудын үйл ажиллагааг эко болгохыг зорьдог. Үүний хүрээнд 2023 онд бид баазуудтай хамтран хог хаягдлыг ангилах, ялгах, стандартад нийцсэн эко байгууламжийг 22 жуулчны баазад байгуулаад байна.

Алмаз, Алунгоо, Ашихай, Баян далай, Далайн сувд, Далайн цаа, Далайн гялбаа, Далай ван, Эх нутаг, Гэрэлт Жанхай, Хун Одод, Капитан, Холбоо нуур, Хөвсгөл сор, Леона, Мизуми, Омега, Сакура, Цэнгүүн хөвөө, Уран Дөш, Чинбаа

2023 оны жуулчны улирал эхэлж байгаатай холбогдуулан Хөвсгөл нуурын аялал жуулчлалын холбоо, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд, Хөвсгөл нуурын баруун эргээр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч жуулчны баазууд, гэр буудлуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг 2023 оны 6 сарын 30нд Байгаль тур жуулчны бааз дээр 29 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай зохион байгууллаа.

2023 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй  14 жуулчны баазын 82 ажилчдад хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаархи боловсролыг дээшлүүлэх зорилгоор байгаль орчны экологийн сургалтыг үнэ төлбөргүй орлоо.

Хатгал тосгон болон Жанхайн иргэдэд хог хаягдал болон байгаль орчны нөлөөлөл сургалт орж уралдаан зарлалаа.

  • Жанхайд амьдардаг 20 иргэдэд хог хаягдал болон байгаль орчны нөлөөлөл сургалт орж сургалтаа бататгаж журмаар дахивараа ангилах уралдаан зарлаж 5 айл идэвхтэй оролцож нийт 250,000 төгрөгний хүнсний дэлгүүрийн эрхийн бичгээр шагнуулав.
  • Хатгал тосгоны ахмадын холбооны 240 гишүүнд  хог хаягдлын сургалт орж 2 удаа хог хаягдлын талаар АХА тэмцээн зохион байгуулж 132 ахмад 500.000 төгрөгний үнэ бүхий зүйлийг бэлэглэв.
  • “Гялгар уутгүй Хөвсгөл нуур” уриан дор гялгар уутны хэрэглээг багасгаж даавуун торны хэрэглээг нэмэгдүүлэх замаар хог хаягдлыг бууруулах иргэдэд суртчилах зорилгоор ’’Даавуун тор хэрэглэж хэвшицгээе’’ уралдаанд 12 хүн оролцсоноос 4 oролцогчид 250,000 төгрөгний үнэ бүхий хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнав.

Хатгал тосгоны ААНБ-т хог хаягдал болон байгаль орчны нөлөөлөл сургалт орж уралдаан зарлалаа.

  • Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулдаг Шунхлай ШТС ын 4 ажилтанд хог хаягдал болон байгаль орчны нөлөөлөлийн талаар сургалт орлоо.
  • Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулдаг Гал унтаах аврах 069 дүгээр ангийн 16 ажилтанд хог хаягдал болон байгаль орчны нөлөөлөлийн талаар сургалт орлоо.
  • Алаг-Эрдэнэ сумын засаг дарга З.Ням- Oчир-ын урилгаар Алаг Эрдэнэ сумын захирагчийн aжлын албаны 60 ажилчдад хог хаягдал болон байгаль орчны нөлөөлөл сургалт орж зөвөлгөө өглөө.
  • Хөвсгөл нуурын Улсын Тусгай Хамгаалалттай газрын 10 байгаль хамгаалагч нарт хог хаягдал болон аюултай хог хаягдлын талаар сургалт орж ХОЁР НАРНЫ ХООРОНД олон улсын ультра марафон болон Эко-Дэвшилт ТББ Хэрэгжүүлж буй ХНБЦГ-ын экосистемийг хуурай хог хаягдлаар дамжуулан хамгаалах төслийг хэн сайн мэдэх вэ? ЭССЭ бичлэгийн уралдаан зарлав.
  • Хатгал тосгоны үйл ажиллагаа явуулдаг Хаан банк болон Төрийн банкны ажилчдад сургалт орж хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадал зуршилд сургах, түүний ач холбогдлыг ойлгуулах, бусад байгууллагуудад үлгэр дуурайлал үзүүлэх зорилгоор тэмдэг тэмдэглэгээтэй ангилан ялгах хогны сав байршуулан дата мэдээлэл цуглуулав. 3 сарын хугацаанд Хаан банк 100,9 кг , Төрийн банк 75,5 кг дахивар цуглуулав.

Хатгал ЕБС-ийн 1-12-р ангиудын дунд ’’Гялгар уутгүй -Хөвсгөл нуур’’ уриан дор зохион байгуулагддаг ’’Гэртээ хогоо ангилцгаая’’ сэдэвт хог хаягдалыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах уралдаан 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 29 ангийн сурагчид оролцож 438 кг дахивар цуглууллаа.

2023 оны хичээлийн жилийн уралдаанд Г.Оюунчимэг багштай 8а ангийн АЖИЛСАГ ХИЧЭЭНГҮЙ СУРАГЧИД маань дахин түрүүлж ХОШОЙ аварга, дэд байранд

Анхбаяр багштай 3в ангийн АЖИЛСАГ ХИЧЭЭНГҮЙ СУРАГЧИД шалгарч 250,000 төгрөгний үнэ бүхий номоор шагнууллаа.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эргийн жуулчны баазуудад бордоо боловсруулах технолгиийг танилцуулан Тойлогт жуулчны бааз дээр 2 дах жилээ амжилттай туршлаа. 1 сарын хугацаанд 346 кг хоолны хаягдлыг бордоо болголоо.

Аялал жуулчлалын улиралд үүссэн эзэнгүй хог хаягдлыг зуны турш цэвэрлэсэний үр дүнд Хөвсгөл нуурын баруун эргийн нийт 15 тонн хог хаягдлыг түүж байгаль орчноо сөрөг нөлөөллөөс хамгаалан ажиллалаа.

Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэгт үйл ажиллагаа эрхэлж буй жуулчны бааз, гэр буудлыг байгальд ээлтэй эко бааз болгох замаар Хөвсгөл нуурын орчны бохирдол, сөрөг нөлөөллийг бууруулж, байгаль орчныг хамгаалах бичил хөтөлбөрт Наранзангилаа, Байгаль тур Уран дөш, Тайга, Тойлогт, Double lake, Байгаль Үүд, Grand tour, Хун Одод, Мишээл, Далайн сувд, Далайн чимэг, Сакура баазууд нэгдээд байна.