“Төслийн Нээлтийн Хурал 2025” – Хөвсгөл нуурын, Байгалийн цогцолборт газар

“Төслийн Нээлтийн Хурал 2025” – Хөвсгөл нуурын, Байгалийн цогцолборт газар

ЭкоДэвшилт ТББ өнгөрсөн 2020- 2024 онуудад “ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТЭЭР ДАМЖУУЛАН ХАМГААЛАХ” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Тус төсөл нь ХБНГУ ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Яам, Дэлхийн Байгаль Орчны Яам, Эколип Сангийн санхүүжилтээр тогтвортой хог хаягдлын менежментийг боловсруулж, байгаль орчноо хамгаалах орон нутаг, бүс нутгийн хэмжээнд таниулах, эзэнгүй хог хаягдлыг хариуцан ажилласан. Тус хурлын үеэр орон нутгийн иргэдэд төслийн үр дүн, тайланг тавьлаа.

“ХӨВСГӨЛ НУУР – ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР НҮҮДЭЛЧИН МАЛЧИН ИРГЭДИЙН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР БИЙ БОЛГОХ” 2024-2028 онуудад хэрэгжүүлэх төслийн танилцуулгыг хүргэж, төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *