Зорилго: Сурагчид экологи, байгаль хамгалал, хог хаягдлын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хогоо ангилан хаях,байгаль эхээ хамгаалах дадлыг бий болгох, шинэлэг санааг дэвшүүлэх, бусдад нөлөөлөх, дуу хоолойгоо хүргэх
Зорилт: Тэг хаягдлын зарчмыг суртчилан таниулах, эх үүсвэр дээр нь хог хаягдлаа бууруулах, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах,бусдад үлгэр дуурайлал болох цаашлаад Алаг-Эрдэнэ сумыг Тэг хаягдлын зарчимд суурилсан жишиг сум болох суурийг тавих,
Хамрах хүрээ: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЕБС-ийн 1-12 ангийн бүх сурагчид
Уралдааны төрөл:
1. 1-5-р анги – Гар зураг, Контент фото мэдээлэл
2. 6-9-р анги – Видео (Reel), Контент фото мэдээлэл,инфографик
3. 10-12-р анги – Видео (Reel),контент фото мэдээлэл, инфографик
Уралдаанд тавигдах шаардлага:
• Контентээр хог хаягдлаа бууруулах, ангилан ялган дадлыг уриалсан, бусдад мэдлэг түгээх, хүүхэд бүхэн хэрхэн байгал хамгаалах, хувь нэмэр оруулж чадахыг харуулах
• Багаар болон ганцаарчлан оролцож болно.
• Видео бичлэгийг 1-3 минутанд багтаан хийнэ.
• Видео сурвалжлага, ярилцлага, фото мэдээлэл гэсэн аль ч хэлбэрээр байж болно.
• Бичлэгийн эхэнд өөрийн нэр ангийг хэлж танилцуулна
• Бичлэг хийх явцын тайлбар яриаг тод чангаар энгийн ойлгомжтой тайлбарлана
• Өгөгдсөн сэдвийн дагуу, агуулгад нийцсэн байх
• Баримт нотолгоонд суурилсан, бүтээлч шинэлэг байх
• Асуудал шийдвэрлэх арга зам тодорхойлсон практик ач холбогдолтой байх
• Мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарсан байдал,
• Сэдэв, агуулга, уриалга, зорилгыг зөв харуулсан байх
• Бүтээлийн чанар нягтаршил, тодорхой байх
Контентийг төслийн багийн хамт олон Ecodevshilt NGO Facebook пейж хуудсанд байршуулна. Бүтээлүүдийг тавигдсан хугацаанаас хойш хамгийн олон share, like авсан тоогоор шалгаруулна.
Like – 1 оноо
Comment – 2 оноо
Share – 3 оноо цуглуулан авч хамгийн их оноо цуглуулсан оролцогчид шагналт байруудад шалгарна.
Шагналын сан: 6 байрын шагнал гардуулах.
1-5-р анги – Шилдэг 2 байр
6-9-р анги – Шилдэг 2 байр
10-12-р анги – Шилдэг 2 байр
Ангилал төрөл тус бүрт шилдэг 2 байр шалгаруулна
Контент бүтээлээ ирүүлэх заавар:
Бүтээлийг mandukhai@ecodevshilt.org и-мэйл хаягт илгээнэ.
Контенттэй холбоотой мэдээлэл, зөвөлгөө мэйл хаяг болон утсаар холбогдоно авч болно.
Бүтээл ирүүлэх хугацаа:
2025 оны 05 сарын 5-наас эхлэн 05-р сарын 12-ийг хүртэл хүлээн авна.
2025 оны 05 сарын 16-нд шилдэг байруудыг шалгаруулан шагнаж урамшуулна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99552947 утсаар холбогдоно уу.


