ХБНГУ-ын БАРУТ/МАРК хот Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны 10 сарын 14,15-ны өдрүүдэд “МӨРӨН-2021 ОЛОН УЛСЫН УСНЫ III БАГА ХУРАЛ”-ыг танхимын болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Хурлын хамтран зохион байгуулагчаар: Khuvsgul Club Germany e.V.Хөвсгөл аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газар, Орон нутгийн тогтвортой хөгжил иргэдийн бүлэг ТББ, Хатгал тосгоны захирагчийн ажлын алба оролцлоо.
Мөн Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал- Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар- Онцгой байдлын газар- Хөвсгөл Ус Суваг ХХК-Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаа- Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа-МУИС-н шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхим, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын профессорын баг-Монгол улсын усны академи- ШУ-ны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн-Берлин Бранденбургийн усны академи-ВИЛО сан-Барут/Марк хотын усны аж ахуй “WABAU”- “Эко Мамми” ТББ- Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа- Мөрөн дэх Герман-Монголын хөгжлийн сан- Аялал жуулчлал эрхлэгчид, үйлдвэрүүд оролцож санал бодлоо солилцов.
экоДэвшилт ТББ-ын тэргүүн С. Шүрэнгэрэл Хөвсгөлийн Тусгай Хамгаалттай газарт хэрэгжүүлж буй төслийн танилцуулгыг хийж энэхүү арга хэмжээнд амжилттай оролцлоо.