ЭкоДэвшилт ТББ нь Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоонд гишүүнээр элсэж, хог хаягдлын менежментийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгон болон Хөвсгөл Нуурын Тусгай Хамгаалалттай Газарт үр дүнтэйгээр явуулах санал солилцож хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Монгол улсын хэмжээнд хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах мөн түүнчлэн байгаль орчноо хамгаалан, эрүүл хоггүй ирээдүйг бүтээхээр нэгдсэн олон байгууллагуудтай үндэсний холбоогоор дамжуулан мөр зэрэгцэн, хамтран ажиллах болсондоо баяртай байна. Биднийг хүлээн авч уулзан, үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбооны тэргүүн Д.Батжаргал танд гүн талархлаа илэрхийлье.
Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоонд гишүүнээр элслээ.