Гялгар уутгүй ХӨВСГӨЛ НУУР    

Гялгар уутгүй ХӨВСГӨЛ НУУР    

Хөвсгөл нуурын 1км2 тутамд 20264 ширхэг бичил хуванцар илэрсэн судалгаа байдаг. Тиймээс манай байгууллагын зүгээс “Гялгар уутгүй Хөвсгөл нуур” аяныг санаачлан Хатгал тосгон болон нуурын эрэг орчмоор үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа үйлчилгээний газруудад нутгын иргэдтай хамтран урласан даавуун торыг тараан гялгар уутны оронд авч хэрэглэх аянг эхлүүлээд байна.

Энэхүү аянд маань хатгал тосгоны хүнсний 5 дэлгүүр, 1 зоогийн газар, Хаан Банк, Төрийн Банк эхний ээлжинд нэгдэн гялгар уутнаас татгалзан Хөвсгөл Нуураа хамгаалж эхэллээ.

     Бидний хийсэн судалгаагаар нэг өрх  даавуун уутыг дунджаар 5 жил ашиглах боломжтой бөгөөд энэ нь 750 ширхэг гялгар уутны хаягдлыг багасгаж, 750 мянган төгрөгийн өрхийн санхүүгийн хэмнэлт хийх боломжтой юм.