Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын айлчлал

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын айлчлал

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Кулитц зочилж 2020 -2024 онуудад хэрэгжсэн “ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ЭКОСИСТЕМИЙГ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТЭЭР ДАМЖУУЛАН ХАМГААЛАХ” төслийн үр дүн, тайлантай танилцлаа.

Мөн 2024-2028 онуудад хэрэгжүүлэх “ЮНЕСКО-ГИЙН ШИМ МАНДАЛЫН НӨӨЦ ГАЗАР ХӨВСГӨЛ НУУР – ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР НҮҮДЭЛЧИН МАЛЧИН ИРГЭДИЙН ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭР БИЙ БОЛГОХ “төсөлтэй танилцан төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.