экоДэвшилт ТББ-ын төслийн үйл ажиллагааг ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам болон Дэлхийн Байгаль Орчны Сангаас дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулах, багасгах зорилгоор тодорхой хэмжээний санхүүжилтийг олгосон билээ. ТББ-ын УЗ-ын дарга Николас Мюси 2021 оны 9 дүгээр сард Монгол улсад ажиллах хугацаандаа төслийн үйл ажиллагааны тогтвортой хөгжил, төслийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал түүний шийдэлийн талаар ХБНГУ-ын элчин сайд ноён Ёорн Розенбергтэй уулзсан юм. Цар тахлын өнөөгийн нөхцөлд манай хамт олныг ойлгож, цаашид тусалж дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
ХБНГУ-ын элчин сайд ноён Ёорн Розенбергтэй уулзлаа.