“Км Бүрт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

“Км Бүрт” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

ЭкоДэвшилт ТББ нь хог хаягдлын менежментийн чиглэлд олон улсад шалгарсан туршлага болох Adopt хөтөлбөрийг Монголд анх удаа хэрэгжүүлж байна. 💚♻️✅Хог хаягдлын асуудлыг зөвхөн улс, орон нутгийн захиргаа эсвэл төрийн бус байгууллага дангаараа шийдэж чадахгүй. Үүнд олон нийтийн оролцоо, идэвх хамгийн чухал юм. Иймээс олон нийтийг идэвх санаачилгатай байх боломжийг олгох Adopt a km2 буюу “Км бүрт” хөтөлбөр нь Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн эзэнгүй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохоор бүтээгдсэн юм. Хөвсгөл нуурын баруун эргийн жуулчны урсгал ихтэй эмзэг экосистем бүхий 20км2 газрыг тухайн орон нутгийн малчин айл өрхүүд хэсэгчлэн хариуцан авч улмаар хог хаягдлаас ангижруулах, хамгаалах ажлыг сайн дурын үндсэн дээр хийж гүйцэтгэх бөгөөд дэлхийн аль ч өнцөг булангаас тухайн айл өрх, тухайн км бүрт шаардлагатай байгаа хандив тусламжийг үзүүлэх бололцоог олгох юм. Хөвсгөл нуураа хамгаалах сэтгэлтэй, байгаль дэлхийдээ хайртай хүн бүрийг уг хөтөлбөрт оролцож хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх ажлыг дэмжихийг уриалж байна.