ДАЛАЙ ЭЭЖЭЭ ХАЙРЛАХ БЯЦХАН ЖААЛУУД
Гялгар уутгүй-Хөвсгөл нуур аяны хүрээнд Хатгал тосгоны Уран дөш цэцэрлэгийн сурагчдын дунд гар зургийн өдөрлөг амжилттай зохион байгууллаа.
Аливаа гэр бүлийн хамгийн том нөлөөлөгч нь бяцхан жаалууд байдаг. Гэнэн цайлган сэтгэл, байгаль эх дэлхийгээ хайрлах чин хүслийг хамгийн том тээгч нь хүүхдүүд юм. Мөн гэр бүл, эцэг эхчүүддээ хамгийн сайн нөлөөлж чаддаг нь бяцхан хүүхдүүд ч гэж хэлж болно. Иймээс ЭкоДэвшилт ТББ хүүхэд, багачуудад бага наснаас нь хог хаягдлын талаар анхан шатны ойлголт өгөх, түүний хор уршгийг ойлгуулах зорилгоор тэдний оролцоонд тулгуурласан өдөрлөгийг зохион байгууллаа.
4-5 насны 50 орчим сурагчид баг болон оролцож хамтран дээрх бүтээлийг урласан юм. Бага балчир наснаасаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах дадал, зуршилд суралцаж буй хүүхдүүддээ, биднийг дэмжин хамтран ажилласан цэцэрлэгийн удирдлагууд, багш нартаа талархал илэрхийлье.